С.Мөнхбат аварга мэдэгдэл хийж, сэргээшийн бодис илрээгүйг зарлалаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-08-11

Энэ жилийн улсын баяр наадамд шөвгөрсөн бөхчүүд ээлж дараалан мэдэгдэл хийж, өөрийнх нь шинжилгээ цэвэр гарсан, сэргээшийн төрлийн бодис илрээгүй гэдгийг зарласаар байна. Тухайлбал, Улсын аварга С.Мөнхбат өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулж мэдэгдэл хийлээ. 

Тэрбээр "Ардын хувьсгалын 98 жилийн баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авсан. Миний биеэс ямар нэг сэргээшийн төрлийн бодис илрээгүй гэдгийг над руу ярьж мэдэгдсэн" хэмээлээ.  Ийнхүү шөвгөрсөн бөхчүүдээс 8 нь мэдэгдэл хийгээд байна.