Обамеянг премьер лигт 50 дахь тоглолтоо хийж, 33 гоол орууллаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-08-12

Английн премьер лигийн нэгдүгээр тойрогт "Арсенал" клуб  "Ньюкасл"-ын талбайд зочилж, 0:1-ээр хожсон билээ. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг Обамеянг оруулсан. Ингэснээр тэрбээр премьер лигийн 50 дахь тоглолтдоо оролцож, 33 дахь гоолоо орууллаа. Энэ амжилтаараа "Ливерпүүл"-ийн домогт довтлогч Фернандо Торресын амжилттай зэрэгцлээ. 

Премьер лигт 50 тоглолтод Алан Ширер, Энди Коул нар 41, Мохаммед Салах 35, Кевин Филлипс 34 гоол оруулж байсан юм. Тэгвэл Обамеянг энэ жагсаалтын 5 дугаарт бичигдэж эхэллээ.  Өнгөрсөн улиралд 22 гоол оруулж, мэргэн бууч болсон түүнд одоо премьер лигт хамгийн хурдан 50 гоол оруулсан гэсэн рекордыг эвдэх боломжтой. Энэ жагсаалтыг Энди Коул эзэмшдэг бөгөөд 65 тоглолтод 50 гоол оруулж байжээ. Тэгвэл энэ рекордыг эвдэхийн тулд Обамеянг 15 тоглолтод 17-оос дээш гоол оруулах хэрэгтэй.