Хөвсгөл аймгийн Мөрөн хотод энэ сарын 5-13-ийг хүртэл зохион байгуулагдсан 2019 оны Үндэсний Цом тэмцээний шигшээ тоглолтууд амжилттай явагдаж өндөрлөлөө.
Тэмцээний хаалтын үйл ажиллагаанд МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, МХБХ-ны техникийн захирал Хатем Соусси Ерөнхийлөгчийн зөвлөх Ш.Жаргалсайхан, Зөвлөлийн гишүүн С.Жаргалсайхан, Хөвсгөл аймгийн ХБХ-ны тэргүүн Т.Болдбаатар нар оролцов.
Талбайн "Үндэсний цом" тэмцээн 2019 онд анх удаа дээд шат, нэгдүгээр шат гэсэн хоёр ангиллаар зохион байгуулагдсан юм. "Үндэсний цом" тэмцээний дөрвөн мөнгөн медальт Орхон аймгийн баг хоймор нутагт од хийморьтой тоглож анх удаа аваргын цомыг өргөсөн. Мөн нэгдүгээр шатны анхны аваргаар Сүхбаатар аймгийн залуус тодорлоо.
НЭГДҮГЭЭР ШАТНЫ ШИЛДЭГ ТОГЛОГЧИД :
ШИЛДЭГ ХААЛГАЧ : СҮХБААТАР АЙМГИЙН ХААЛГАЧ Х.ЗОЛБООТ
ШИЛДЭГ ХАМГААЛАГЧ : СҮХБААТАР АЙМГИЙН ХАМГААЛАГЧ М.УДАММӨНХ
ШИЛДЭГ ХАГАС ХАМГААЛАГЧ : СҮХБААТАР АЙМГИЙН ХАГАС ХАМГААЛАГЧ М.БИЛГҮҮН
ШИЛДЭГ ДОВТЛОГЧ : ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ДОВТЛОГЧ 9 ДУГААРТАЙ Э.ЭНХМӨНХ
ДЭЭД ШАТНЫ ШИЛДЭГ ТОГЛОГЧИД :
ШИЛДЭГ ХААЛГАЧ : УВС АЙМГИЙН ХААЛГАЧ Ж.ДАШНЯМ
ШИЛДЭГ ХАМГААЛАГЧ : ОРХОН АЙМГИЙН ХАМГААЛАГЧ Н.ЭРДЭНЭБАЯР
ШИЛДЭГ ХАГАС ХАМГАЛААГЧ : ОРХОН АЙМГИЙН ХАГАС ХАМГААЛАГЧ А.БАЯНМӨНХ
ШИЛДЭГ ДОВТЛОГЧ : ОРХОН АЙМГИЙН ДОВТЛОГЧ Б.ЦОГБАЯР
НЭГДҮГЭЭР ШАТ :
4-Р БАЙРЫГ – Б.БИЛГҮҮНБАЯР АХЛАГЧТАЙ ГОВЬСҮМБЭР АЙМАГ
ХҮРЭЛ МЕДАЛИЙГ Г.НЯМАА АХЛАГЧТАЙ СЭЛЭНГЭ АЙМАГ
МӨНГӨН МЕДАЛИЙГ Г.АМАРБАЯСГАЛАН АХЛАГЧТАЙ ХӨВСГӨЛ АЙМАГ
АЛТАН МЕДАЛЬ АВАРГЫН ЦОМЫГ Б.БАТБОЛД АХЛАГЧТАЙ СҮХБААТАР АЙМАГ
ДЭЭД ШАТ
ХҮРЭЛ МЕДАЛИЙГ О.ГАНЦООЖ АХЛАГЧТАЙ УВС АЙМАГ
МӨНГӨН МЕДАЛИЙГ Ц.БАТЦЭНГЭЛ АХЛАГЧТАЙ ДАРХАН-УУЛ АЙМАГ
АЛТАН МЕДАЛЬ АВАРГЫН ЦОМЫГ С.БАЯРЗАЯА АХЛАГЧТАЙ ОРХОН АЙМАГ