“ПСЖ” 40 тоглолт дараалан гоолдож, 55 жилийн өмнөх амжилтыг давтлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-08-19

Францын Лиг-1-ийн 2019-2020 оны улирал эхэлсэн. Өнгөрсөн шөнө хоёрдугаар тойргийн зарим тоглолтууд боллоо. Энэ тойрогт “ПСЖ” клуб “Ренн” багийн талбайд зочилж, 2:1-ээр хожигдсон юм. Харин “Ренн” хоёр дахь хожлоо авсан.

Энэ тоглолтод “ПСЖ” клубээс 36 дахь минутад Кавани гоолдсон юм. Ингэснээр “ПСЖ”  клуб Францын дээд лигт 40 тоглолт дараалан гоол оруулж, өмнөх рекордыг давтлаа. 1962-1964 улирлын хооронд “Расинг” клуб дээд лигт 40 тоглолт дараалан гоолдож байжээ.