Олимпийн бамбарыг Алтай Таванбогдоор аялууллаа

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-08-22

Монгол Японы найрамдал нийгэмлэг Токио-2020 оны олимпийн бамбарыг Алтай Таванбогдоор аялуулаад ирлээ.

Тус нийгэмлэгийн ерөнхийлөгч Ц.Сандуйгаар ахлуулсан баг бүрэлдэхүүн олимпийн бамбарыг Монгол Улсынхаа урд, хойд, баруун, зүүн гэсэн дөрвөн цэгт аялуулж, олимпид оролцох тамирчиддаа урам зориг өгч амжилтыг хүсэж байгаа аж.

Тодруулбал, Анхны цэг нь Алтай Таванбогд байсан бол дараагийн удаад Хөвсгөл аймгийн Монгол шарын даваа, зүүн цэг болох Дорнод аймгийн Модот хамар уул, урд цэг болох Өмнөговийн Орвог гашуны бор толгойд бамбараа аялуулж олимпизмыг сурталчилхаар төлөвлөжээ.