Английн премьер лигийн 3 дугаар тойргийн ихэнх тоглолт өчигдөр орой боллоо. Энэ тойргийн хамгийн онцлох тоглолт нь "Ливерпүүл" талбайдаа "Арсенал"-ыг хүлээж авсан "тулаан" байлаа. Хоёр тойргийн дараах байдлаар бүтэн оноо авсан хоёр багийн тоглолтод "Ливерпүүл" илүүрхэж, 3:1-ээр буулгаж авсан юм.
Ингэснээр "Ливерпүүл" 9 оноотой болж, эхний гурван тойргоос оноо алдалгүй гарч ирлээ. Тоглолтын 41 дэх минутад Матип мөргөж гоолдсоноор тооны харьцааг нээсэн. Тэгвэл Салах 49, 58 дахь минутад дубль хийж, 3 гоолтой болж ирлээ. "Арсенал"-аас нэр төрийн ганц гоолыг 85 дахь минутад Торрейро оруулсан юм.
Бусад тоглолтын үр дүн
Норвич 2-3 Челси
Уотфорд 1-3 Вест Хэм
Брайтон 0-2 Саутгэмптон
Манчестер Юнайтед 1-2 Кристал Палас
Шеффилд Юнайтед 1-2 Лестер Сити