Токио хотноо болж буй жүдо бөхийн ДАШТ-ий эхний өдрийн барилдаанууд үргэлжилж байна. Манайхаас өнөөдөр 3 бөх гарч барилдаж, М.Уранцэцэг ганцаараа хагас шигшээд шалгарлаа. Манай бөх шөвгийн 8-д Г.Отгонцэцэгтэй тулж, дарах мэхээр цэвэр ялснаар хагас шигшээд шалгарч үлдсэн юм.
Ингэснээр хагас шигшээд дэлхийн аварга, Украины шилдэг залуу жүдоч Дариа Билодидтэй тулахаар болж байна. 48 кг-ын бүх шилдгүүдээс ганцхан М.Уранцэцэгтэй барилдаж үзээгүй байсан Дариа ийнхүү манай тамирчинтай таарч барилдахаар болоод байна.
Д.Амартүвшингийн хувьд шөвгийн 16-гийн хариуцлагатай барилдаанд Киргизстаны бөх Айбек Уулууд нэмэлт цагт цэвэр ялагдаж, тэмцээнээ дуусгасан юм.