М.Уранцэцэг хүрлийн төлөө барилдана

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-08-25

Японы нийслэл Токио хотноо жүдо бөхийн ДАШТ болж байгаа билээ. Дөнгөж сая Дэлхийн аварга М.Уранцэцэг өнгөрсөн жил дэлхийд түрүүлсэн Украины Дариа Билодидтай туллаа. Дэлхийн жүдо сонирхогчдын хоёр жил хүсэн хүлээсэн энэхүү "тулаан"-д Билодид цэвэр ялж, хагас шигшээд шалгарлаа. 

Хэвтээ барилдаанд М.Уранцэцэг илүүрхэж барилдах боломжтой байсан ч өөрөө даралтад орсноор хоёр дэлхийн аваргын барилдаанд Украины бөх илүүрхсэн. Ингэснээр М.Уранцэцэг хүрлийн төлөө Францын тамирчин Милайни Клементтэй барилдахаар боллоо.