Японы нийслэл Токио хотноо жүдо бөхийн ДАШТ болж байгаа билээ. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 81, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жингийн барилдаан болно. Манайхаас гурван бөх гарч барилдах юм.
Эрэгтэйчүүдийн 81 кг-д О.Ууганбаатар барилдана. Манай бөх D хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийллээ. Хоёрдугаар тойрогт Мадагаскар улсын бөх Фетра Ратсимзиватай барилдахаар оноолт таарлаа.
Тэгвэл 63 кг-д Б.Мөнгөнчимэг, Б.Ганхайч нар барилдана. Б.Мөнгөнчимэг А хэсэгт багтаж, эхний тойрогтоо Израилийн бөх Жили Шариртай оноолт таарлаа. Тэгвэл Б.Ганхайч С хэсэгт багтаж, эхний тойрогтоо Бразилийн Алексиа Кастилостай оноолт таараад байна.