Гавьяат тамирчин Б.Гангаамаа дэлхийн хоёр дахь ноён оргил К2 буюу Чогори ууланд авирахаар болжээ. Тэрбээр маргааш эх орноосоо мордох аж. Түүнд өнөөдөр биеийн тамир, спортын газрын удирдлагууд хүлээн авч уулзан, Монгол Улсын төрийн далбааг гардуулав. Мөн “К2” уулын оргилд амжилттай гарсан монгол хүн байхгүй юм байна. Тус оргил нь далайн түвшингээс дээш 8611м аж.