Английн “Манчестер Юнайтед” клубын хагас хамгаалагч Алексис Санчес “Интер”-тэй нэгдэхэд ойрхон байна. Тэрбээр Италийн багийн эмчийн үзлэгт хамрагджээ. Тиймээс ойрын үед гэрээнд гарын үсэг зурах аж.
Санчес ирэх жилийн зургадугаар сар хүртэл зээлээр Италийн багт очиж байгаа. Гэхдээ хоёр тал 15 сая еврогоор түүнийг зарах, авах талаар гэрээнд тусгасан ажээ.