“Арсенал” талбайдаа “Тоттенхэм”-тэй тэнцлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-09-02

Английн премьер лигийн 4 дүгээр тойргийн үлдсэн тоглолтууд өчигдөр орой боллоо. Энэ тойрогт Хойд Лондоны багууд болох “Арсенал” болон “Тоттенхэм” хоорондоо туллаа.  Энэхүү тоглолтод хоёр баг 2:2-оор тэнцсэнээр оноо хуваалаа.

Ингэснээр “Арсенал” 7 оноотой болж, 5 дугаар байрт бичигдэж байна. Харин “Тоттенхэм” 5 оноотой есдүгээр байрт жагсч байгаа юм. Тоглолтын 10 дахь минутад Эриксен гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар Харри Кейн 40 дэх минутад нэгийг нэмжээ. Тэгвэл Ляказетт 45 дахь минутад гоолдож, Обамеянг 71 дэх минутад тэнцүүлжээ. 

Энэ тойрогт “Эвертон” клуб талбайдаа “Вулверхэмптон”-ыг хүлээж авч, 3:2-оор буулгаж авсан. Ийнхүү 4 тойргийн дараах байдлаар “Ливерпүүл”, “Манчестер Сити”, “Лестер” гэсэн гурван баг л хожигдолгүй үлдлээ.