Ван Дайк өнгөрсөн улиралд Аваргуудын лигийн хамгийн өндөр хурдыг гаргажээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-09-04

Английн “Ливерпүүл” клубын төвийн хамгаалагч Виржил ван Дайк 2018-2019 оны улирлын Аваргуудын лигт хамгийн өндөр хурд гаргасан хөлбөмбөгчөөр тодорчээ. Тэрбээр хагас шигшээ шатанд “Барселона” клубын талбайд болсон тоглолтод 34.5 км/ц –ийн хурдтай гүйжээ.

Тэгвэл “Хоффенхайм” клубтэй хийсэн тоглолтын үеэр “Манчестер Сити”-гийн хагас хамгаалагч Лерой Сане 34.4 км цагийн хурдтай гүйсэн нь хоёрт орох үзүүлэлт аж. Харин “Тоттенхэм”-ийн жигүүрийн хамгаалагч Кайл Уокер “Сити”-тэй тоглосон тоглолтын үеэр 34.2 км/ц-ийн хурдтай гүйсэн нь гуравдугаарт орох үзүүлэлт болжээ.