Дэлхийн аваргад оролцох гал сөнөөгчдөд туг гардуулж, амжилт хүслээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-09-04

Олон улсын Гал сөнөөгч, аврагчдын спортын холбооноос зохион байгуулдаг Гал унтраах техникийн олон төрөлт спортын Дэлхийн аварга шалгаруулах 16 дугаар тэмцээн ОХУ-ын Саратов хотноо энэ сарын 08-16-ны өдрүүдэд болно.

Тус тэмцээнд оролцох Монгол Улсын шигшээ багийн баг, тамирчдыг өнөөдөр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал хүлээн авч уулзаж, Төрийн далбаа гардуулан, амжилт хүслээ.

Энэ удаад шигшээ багийн ахлагчаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга,  хурандаа Ц.Нямбаяр, ерөнхий дасгалжуулагчаар бэлтгэл хурандаа Г.Баттөгс, дасгалжуулагчаар НОБГ-ын СХД-ийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн захирагч, ахмад Н.Адьяадорж нар ажиллаж байна.

Улсын шигшээ багт ГТУА 24 дүгээр ангийн захирагч, ОУХМ Э.Энхбат, 20 дугаар ангийн аврагч, ОУХМ О.Мөнхтунгалаг, 58 дугаар ангийн аврагч, спортын мастер Ц.Балжинням, 56 дугаар ангийн аврагч, спортын мастер Г.Энхтөр, 56 дугаар ангийн салааны захирагч, спортын мастер Б.Эрдэнэсайхан нар багтсан байна.

Мөн  ГТУА 10 дугаар  ангийн аврагч, спортын дэд мастер Э.Алтаншагай, 56 дугаар  ангийн автомашины жолооч А.Баттөмөр, 22 дугаар ангийн аврагч Г.Гантулга, 41 дүгээр ангийн аврагч Д.Сайнжаргал, ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн төгсөгч Г.Дэлгэрдалай, ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн сонсогч Г.Цогтбаяр нар багтаж байгаа  ажээ.