“Ювентус” Ракитичийг нэгдүгээр сард авахаар сонирхож байна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-09-05

Испанийн “Барселона” клубын хагас хамгаалагч Иван Ракитич өвлийн солилцооны цонхоор “Ювентус” руу явж магадгүй байна. Уг нь энэ зун Хорват хөлбөмбөгч Турины баг руу явахаар тохиролцоонд хүрээд байсан ч албан ёсоор наймаа хийгдсэнгүй. 

Тэрбээр энэ улиралд “Барселона”-д тоглох цаг бага олдох учраас өвлийн солилцооны цонхоор “Ювентус” руу явахаар зэхэж байгаа аж. “Ювентус”-ын тухайд Ракитичыг авахыг хүссэн ч Жаныг наймаанд оролцуулахыг хүсээгүй учир энэ наймаа биелэлээ олоогүй хэмээн зарим эх сурвалж мэдээлж байсан. Тэгвэл ирэх өвөл Хорват эр Итали руу явах магадлал өндөр байна.