УИХ-ын гишүүн Б.Наранхүүг "Алтан од"-оор шагнажээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-09-08

Монгол улс “Бээжин-2008” Олимпийн наадмаас Алтан медаль хүртсэний 11 жилийн ойн хүрээнд Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ны Тэргүүн дээд шагнал “Алтан од” одонгоор УИХ-ын гишүүн Б.Наранхүүг шагнажээ. 

Шагналыг МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, Олимпийн мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар П.Сэрдамба нар гардуулж, баяр хүргэсэн байна. 

УИХ-ын гишүүн Б.Наранхүү  “Бээжин-2008” Олимпийн наадмаас алтан медаль хүртсэн Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган нарт 1 сая ам.д, мөнгөн медаль хүртсэн О.Гүндэгмаа, П.Сэрдамба нарт 500 мянган ам.доллартой тэнцэхүйц урамшууллыг олгож байсан аж. Тамирчдыг дэмжсэн энэхүү дэмжлэгийнх нь төлөө түүнийг "Алтан од" одонгоор шагнаж байгаа юм байна.  Шагнал гардах үеэрээ тэрбээр цаашид баг тамирчдыг дэмжих, Спорт-олимпизмийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд хамтран ажиллахаа онцолжээ.