ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Гантулга: Хийж бүтээсэн зүйлээ үргэлжүүлнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-06-14

УИХ-ын гишүүн Д.Гантулгыг өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар олонхийн саналаар чөлөөлсөн билээ. Ингээд түүнээс цөөн асуултад хариулт авлаа.

-УИХ-ын чуулганаар таныг олонхийн саналаар чөлөөллөө. Таны хүсэлтийг дэмжлээ?

-УИХ-ын гишүүдийн бүрэн эрх, парламентын дархлаанаас илүүтэй гэм буруутайг тогтоогоогүй байхад асуудлыг ярих нь зохисгүй юм аа гэж боддог. Би энэ байдлыг цааш үргэлжлүүлэхийг хүссэнгүй. Тиймээс  чөлөөлөгдлөө. Жирийн иргэний хувиар хууль хяналтын байгууллагаар гэм буруугүй гэдгээ тогтоолгоно. Хэвлэлийн мэдээллийн байгууллагынхнаасаа хүсэхэд жирийн иргэн болсон шүү гэж хэлмээр байна. Түүнээс ямар нэгэн эрхтэн дархтан шиг илүү үзэж битгий хандаасай гэж хүсч байна. Хамгийн харамсалтай нь  сонгогчдоосоо уйлчлал хүсч байна.

-Та дахиж улс төрд буцаж ирэх үү?

- УИХ-д буцаж ирэх, явах гэдгийг УИХ-ын гишүүнээр хэмжигддэг бас дуусдаг гэж ойлгохгүй байна. Хийж бүтээсэн зүйлээ үргэлжүүлнэ.

-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд юу хийсэн бэ?

-Тойргоор бус улс орныг томоор нь хардаг байгаасай гэж хүсдэг. Тийм ч учраас би өнгөрсөн хугацаанд 21 аймгаараа явж ажилласан.