Аваргуудын лигийн шинэ улирал эхэлсэн билээ. Өнгөрсөн шөнө В хэсгийг ахалж байгаа “Байерн Мюнхэн” клуб талбайдаа “Црвена Звезда”-г хүлээж авч, 3:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр хэсгээ тэргүүлж эхлэв. Тоглолтын 34 дэх минутад Коман тооны харьцааг нээж, Левандовски 80 дахь минутад нэгийг нэмсэн. Улмаар Мюллер 90 дэх минутад гүйцээж, багийнхаа баталгаажуулсан.
Нөгөө талд Грекийн “Олимпиакос” клуб талбайдаа өнгөрсөн жилийн дэд аварга “Тоттенхэм”-ийг хүлээж авч, 2:2-оор тэнцлээ. Тоглолтын 26 дахь минутад Харри Кейн торгуулийн цохилтоос гоолдсон. Араас нь Лукас Моура 30 дахь минутад нэгийг нэмжээ. Гэвч талбайн эздээс Поденсе 44, Вальбуэна 54 дэх минутад гоолдож, тэнцүүлж дөнгөсөн юм.
С хэсгийг тэргүүлсэн Английн “Манчестер Сити” Украинд зочилж, “Шахтёр”-ын талбайд тоглосон. Энэ тоглолтод зочид илүүрхэж, 0:3-аар өрсөлдөгчөө буулгаж авлаа. Тоглолтын 24 дэх минутад Махрез тооны харьцааг нээж, Гюндоган 38 дахь минутад нэгийг нэмсэн байна. Харин гурав дахь гоолыг Габриэл Жезус 76 дахь минутад оруулжээ.
Энэ хэсгийн нөгөө тоглолт Хорватад болсон. “Динома Загреб” талбайдаа Италийн “Аталанта”-г хүлээж авч, 4:0-ээр буулгаж авсан юм. Ингэснээр Хорватын баг хэсгийг тэргүүлж байна. Тоглолтын 10 дахь минутад Леовац тооны харьцааг нээсэн бол Оршич 31, 42, 68 дахь минутад хет-трик толилуулжээ.