Нэр хүнд, цар хүрээгээрээ Аваргуудын лигийн дараа орох Европа лигийн шинэ улирал эхэллээ. Өнгөрсөн шөнө бүх тоглолтууд зэрэг болсон. Тэгвэл Английн төлөөлөл болох “Арсенал” клуб Германы “Айнтрахт”-ын талбайд зочилж, 0:3-аар буулгаж авлаа. Тоглолтын 38 дахь минутад Уиллок гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин 85 дахь минутад Сака нэгийг нэмж, хоёр минутын дараа Обамеянг гүйцээжээ.
Тэгвэл Английн нөгөө төлөөлөл болох “Манчестер Юнайтед” клуб талбайдаа Казахстаны “Астана” клубыг хүлээж авч, 1:0-ээр буулгаж авлаа. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 73 дахь минутад Мэйсон Гринвуд оруулжээ.
Английн гурав дахь төлөөлөл “Вулверхэмптон”-ы хувьд талбайдаа “Брага”-г хүлээж авч, 1:0-ээр хожигдлоо. Тоглолтын 71 дэх минутад Рикарду Орта хожлын гоол оруулсан байна.