М.Бундмаа, Б.Батгэрэл нар Хонгконгоос эргэн ирж, шигшээ багийг дасгалжуулна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-09-21

Ардын багш О.Балжинням жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн ажлаа өгч, Гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатар оронд нь томилогдсон билээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт ажлаа хүлээж авсан. Мөн өөрөө дасгалжуулагчийнхаа багийг бүрдүүлэхээр болсон юм. 

Тэгвэл тэрбээр дасгалжуулагчийн албаны багаа бүрдүүлжээ.   Түүний багт Алдар спорт хорооны дасгалжуулагч П.Нямлхагва нэгджээ. Мөн нэгэн цагт 60 кг-ын жинд шилдгүүдтэй өрсөлдөж явсан  Чимэд-Ёндонгийн Болдбаатар, Хонконг улсын шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан Мөнхбаатарын Бундмаа, Батцэцэгийн Батгэрэл нар багтжээ. М.Бундмаа, Б.Батгэрэл хоёр удахгүй Хонгконгоос эргэн ирж, шигшээ багтай нэгдэх юм байна.