О.Үйтүмэн ялагдаж, Т.Түвшинтулга яллаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-09-21

Казахстаны нийслэл Нур-Султан хотноо чөлөөт бөхийн ДАШТ үргэлжилж байна. Тэгвэл  86 кг-ын жинд “Жакарта-2018” Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, ОУХМ Оргодолын Үйтүмэн өнөөдөр манай бөхчүүдээс эхний барилдааныг хийлээ. Тэрбээр энэ жилийн ЕАШТ-ий мөнгөн медальт Польшийн Збигнев Барановскид 3:3-аар сүүлийн оноогоор дийлдлээ. Одоо дагах боломжийг хүлээхээс өөр сонголт үлдсэнгүй. 

Тэгвэл Эрэгтэйчүүдийн 61 кг-д “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий хүрэл, оюутны дэлхийн аварга ОУХМ Т.Түвшинтулга Японы төлөөлөн Казахстанд ирсэн энэ жилийн залуучуудын дэлхийн аварга Кайки Ямагүчитай эхний барилдаанаа хийж 3:2-оор яллаа. Түүний дараагийн өрсөлдөгч нь 23 хүртэлх насны дэлхийн болон Европын аварга, сүүлийн хоёр жилийн Оросын аварга Магомедрасул Идрисов.