Казахстаны нийслэл Нур-Султан хотноо чөлөөт бөхийн ДАШТ болж байгаа. Тэгвэл өнөөдөр манайхаас 4 бөх дэвжээнд гарч барилдсан ч бүгд ялагдлаа.
86 кг-ын жинд барилдсан ОУХМ Оргодолын Үйтүмэн Польшийн Збигнев Барановскид 3:3-аар сүүлийн оноогоор ялагдсан. Тэгвэл 61 кг-ын жинд барилдсан Т.Түвшинтулга эхний даваандаа Японы Кайки Ямагүчиг 3:2-оор ялсан. Гэвч 1/8 шигшээд 23 хүртэлх насны дэлхийн болон Европын аварга, сүүлийн хоёр жилийн ОХУ-ын аварга Магомедрасул Идрисовт 1:4-өөр ялагдлаа. Ингэснээр манай бөх өрсөлдөгчөө хүлээхээр болж байна.
79 кг-ын жинд барилдсан ОУХМ Доржваанчигийн Гомбодорж эхний даваанд БНХАУ-ын Лин Зепинийг 11:8-аар ялсан. Гэвч 1/8 шигшээд өнгөрсөн жилийн 23 хүртэлх насны дэлхийн аварга Хойд Осетоос гаралтай Словакийн Таймураз Салказановтой хийж 1:2-оор ялагдлаа.
97 кг-ын жинд барилдсан ОУХМ Өлзийсайханы Батзул 1/4 шигшээд энэ жилийн Азийн АШТ-ий хүрэл медальт, Польшийн нээлттэй тэмцээний аварга эзэн орны Алишер Йергалид оноогоор цэвэр (0:10) ялагдав.