Хөнгөн атлетикийн дэлхийн аварга эхэлж байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-09-27

Дэлхийн спортын хатан хаан гэгддэг хөнгөн атлетикийн 2019 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Катар улсын Доха хотноо эхэллээ. Монгол Улсаас марафон гүйлтийн төрөлд МУГТ Б.Сэр-Од болон  Ц.Бямбажав, Б.Мөнхзаяа болон Г.Хишигсайхан нар оролцох аж.

МУГТ Б.Сэр-Одын хувьд ес дэх дэлхийн аваргадаа оролцож байгаа бөгөөд 2011 оны дэлхийн аваргад 20-р байранд шалгарч байсан. Түүний хувийн дээд амжилт нь 2 цаг 08 минут  50 секунт  байдаг. Энэ бол олимп, дэлхийн аваргуудын үзүүлдэг амжилттай дүйх юм.