ОХУ-д хөлбөмбөгийн ДАШТ өчигдөр эхэллээ. Нээлтийн тоглолтод ОХУ-ын шигшээ баг Саудын Арабыг 5:0-ээр хожсон. Тэгвэл өнөөдөр орой 20:00 цагаас Египет болон Уругвайн шигшээ багийн тоглолт болох юм.
Энэ хоёр багтай холбоотой зарим статистик мэдээллийг танилцуулъя. Уругвай болон Египетийн шигшээ багууд анх удаагаа дэлхийн аваргад таарч байгаа юм.
Египетийн шигшээ баг сүүлийн таван тоглолтдоо 3 хожигдож, 2 тэнцсэн. Португалд 2:0, Грект 1:0, Бельгид 3:0-ээр хожигдсон. Харин Кувейттэй 1:1, Колумбтай 0:0-ээр тэнцсэн билээ. Ялалтын хувь ердөө 13. Тэгвэл Уругвай сүүлийн 5 тоглолтдоо гурав хожиж, нэг тэнцэж, нэг хожигдсон. Ялалтын хувь 66. Узбесктаныг 3:0, Уэльсийг 1:0, Чехийг 2:0-ээр буулгаж авсан. Харин Австрид 2:1-ээр хожигдсон бол Польштой 0:0-ээр тэнцсэн юм.
Египет
-Египетийн шигшээ баг Өмнөд Америк тивийн баг буюу Колумбтай хамгийн сүүлд 0:0-ээр тэнцсэн.
-Дэлхийн аваргад оролцох эрхээ авсныхаа дараа Египет гуравдугаар сард Португалтай нөхөрсөг тоглолт хийж, хожигдсон. Энэ тоглолтод Салах оролцоогүй. Египет Салахын эзгүйд дөрвөн тоглолт хийхдээ ердөө ганц л гоол оруулжээ.
-Мохамед Салах Уругвайн эсрэг тоглолтод оролцоно
Уругвай
-Уругвай дэлхийн аварга оролцохдоо хэзээ ч Африкийн багуудад хожигдож байгаагүй.
-Уругвайн шигшээ 2006 онд Египетийн шигшээтэй нөхөрсөг тоглолт хийж, 2:0-ээр хожиж байсан.