ОХУ-д эхэлсэн 21 дэх удаагийн хөлбөмбөгийн ДАШТ-ий А хэсгийн хоёр дахь тоглолт өчигдөр орой Улаанбаатарын цагаар 20:00 цагаас Уругвай болон Египетийн шигшээ багуудын хооронд боллоо. Тун сонирхолтой болно гэгдэж байсан энэ тоглолтод Египет илт хамгаалснаар бага зэрэг сонирхолгүй болгосон.
Бүтэн 88 минутын турш Египетын хамгаалалт амжилттай ажилласан гэж болно. Гэвч 89 дэх минутад Хосе Хименес гоолдож, Уругвай өрсөлдөгчөө эцсийн мөчид 1:0-ээр буулгаж авлаа. Ийнхүү А хэсгийг Оросын хамтаар гурван оноотой тэргүүлж эхэллээ. Энэ хожил Оросын шигшээд ч хэрэг болно. Учир нь Орос, Уругвай хоёулаа үлдсэн хоёр тоглолтдоо тэнцэхэд хэсгээсээ гарах юм.
Тоглолтын тойм бичлэгийг ЭНДЭЭС үзнэ үү