Дэлхийн элсний спортын анхдугаар наадам энэ сарын 11-16-нд Катар улсын Доха хотноо зохион байгуулагдаж буй. Үндэсний олимпийн хороодын холбооны ивээл дор зохиогдож буй энэ удаагийн дэлхийн 97 улсын 1000 гаруй тамирчид спортын 14 төрлөөр хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлдөж байна.
Тус наадамд Монгол Улсыг төлөөлж 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй багууд оролцож байгаа бөгөөд өчигдөр манай эмэгтэй шигшээ тоглосон юм. Тэд эхний тоглолтоо Мадагаскарын багтай хийж 10-11 харьцаагаар ялагдал хүлээжээ. Улмаар дараагийн тоглолтоо Бразилийн багтай хийж 10-21 харьцаагаар хоёр хожигдолтой болжээ. Тэд маргааш 23:20 цагт Голландын багтай тоглолт хийнэ. Эмэгтэй шигшээд О.Хулан, М.Цэрэнлхам, Г.Минжин, Б.Ариунцэцэг багтсан билээ.
Харин эрэгтэй шигшээ өнөөдөр эхний тоглолтоо хийх бөгөөд 22:30 цагт Йорданы эсрэг хийх бол шөнийн 01:00 цагт Намибигийн багтай хийнэ. Маргааш хэсгийн сүүлийн тоглолоо Украйн эрэгтэй багт тоглоно. Манай багт А.Ананд, Ч.Ихбаяр, Г.Ган-Эрдэнэ, Б.Алтангэрэл нар багтсан билээ.
МОНГОЛЫН БАГ ТАМИРЧДЫН ТОГЛОЛТЫН ХУВААРЬ /Улаанбаатар хотын цагаар/
3х3 эмэгтэй баг /Group C/
- 10.13 өдөр, МОНГОЛ 10 : 11 МАДАГАСКАР
- 10.14 өдөр, МОНГОЛ 10 : 21 БРАЗИЛ
- 10.15 өдөр, 23:20 цагт МОНГОЛ : НИДЕРЛАНД
3х3 эрэгтэй баг /Group D/
- 10.14 өдөр, 22:30 цагт МОНГОЛ : ЙОРДАН
- 10.15 өдөр, 01:50 цагт МОНГОЛ : НАМИБИ
- 10.16 өдөр, 01:50 цагт МОНГОЛ : УКРАИН