Месси хэвлэлийн бага хуралд оролцсонгүй

O.Admin
2018-06-16

Аргентины шигшээ багийн ахлагч Месси Исландын өмнөх тоглолтын хэвлэлийн бага хуралд оролцсонгүй. Уламжлал ёсоор шигшээ багийн дасгалжуулагч болон ахлагч нь хэвлэлийн хуралд оролцох ёстой байдаг.

“Бизнес Online” хэвлэлийн танхимд болсон хуралд Мессигийн оронд хамгаалагч Николас Тальяфико оролцсон байна. Аргентины шигшээ өнөөдөр орой 20:00 цагаас Исландтай эхний тоглолтоо хийх билээ.