2019 оны Оюутны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр БНХАУ-ын Шиамень хотод эхэлсэн билээ. Манай баг тус тэмцээнд 3х3 төрлөөр оролцож байгаа бөгөөд өчигдөр эхний хоёр тоглолтоо хийлээ. Тэд эхний тоглолтоо Сенегалын багтай хийсэн бөгөөд нэмэлт цагт 19-21 харьцаагаар хожигдол хүлээжээ. Харин дараагийн тоглолтоо Португалын багтай хийж 17-16 харьцаагаар эхний хожлоо байгууллаа.Тэд хэсгийн сүүлийн тоглолтоо Макаогийн багтай маргааш буюу энэ сарын 2-ны 15:50 цагт хийнэ.
Манай багийн хувьд Тайвань Улсын Кинмень хотод өнгөрөгч 4 сард болсон 2019 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд аваргалснаар Дэлхийн аваргад Ази тивээ төлөөлөн оролцох эрхтэй болсон юм.
Манай баг С хэсэгт Португаль, Малайз, Сенегалын багтай нэг хэсэгт орсон бөгөөд С.Тулга дасгалжуулагчаар ахлуулж О.Энхбаатар, Ч.Ихбаяр, М.Өлзий-Орших, А.Ананд нарын бүрэлдэхүүнтэй оролцож байна.
Монголын баг 2016 оны Дэлхлийн аваргын мөнгө, 2017 оны аварга, 2018 онд шилдэг 8 (U18 насны баг оролцсон) гэсэн амжилтуудыг үзүүлээд байгаа юм.