2019 оны Оюутны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр БНХАУ-ын Шиамень хотод эхэлсэн билээ. Манай баг тус тэмцээнд 3х3 төрлөөр оролцож байгаа бөгөөд өчигдөр хэсгийн сүүлийн тоглолтоо Макаогийн багтай хийж 22-7 харьцаагаар дуусгаж С хэсгийг тэргүүллээ. Улмаар шигшээ наймд шалгарсан бөгөөд хасагдах шатанд Хорватын багтай 14:25 цагт өнөөдөр тоглоно.Манай баг эхний тоглолтоо Сенегалын багтай хийсэн бөгөөд нэмэлт цагт 19-21 харьцаагаар хожигдол хүлээжээ. Харин дараагийн тоглолтоо Португалын багтай хийж 17-16 харьцаагаар эхний хожлоо байгуулсан билээ
Тэд С хэсэгт Португаль, Малайз, Сенегалын багтай нэг хэсэгт орсон бөгөөд С.Тулга дасгалжуулагчаар ахлуулж О.Энхбаатар, Ч.Ихбаяр, М.Өлзий-Орших, А.Ананд нарын бүрэлдэхүүнтэй оролцож байна.
