“Ливерпүүл”, “Челси”, “ПСЖ” Теллесыг сонирхож байна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-06-18

Португалын “Порто” клубын зүүн жигүүрийн хамгаалагч Алекс Теллес Европын том багуудын анхаарлыг татаж эхэллээ. Энэ жил 25 настай Бразил залууг “Ливерпүүл”, “Челси”, “ПСЖ” клубүүд сонирхож байгаа юм. 

Теллес “Порто”-тай 2021 он хүртэл гэрээ байгуулсан бөгөөд цуцлахыг хүсвэл 40 сая евро шаардлагатай болно. Тэрбээр хоёр жилийн өмнө Туркийн “Галатасарай” клубээс 6.5 сая ам.доллараар шилжиж байсан юм.