19 хүртэлх насны хөлбөмбөгчид хоёр дахь тоглолтоо хийлээ

Б.ГАНЗОРИГ
2019-11-09

2020 онд зохион байгуулагдах Азийн хөлбөмбөгийн холбооны 19 хүртэлх насны АШТ-ий урьдчилсан шатны "J" хэсэгт манай улс багтан өрсөлдөж байгаа билээ. Өчигдөр манай баг Японы шигшээ багтай тоглож 9-0 харьцаагаар хожигдлоо. Улмаар хоёр хожигдолтой боллоо. Тэд өмнөх тоглолтоо эзэн орны баг болох Вьетнам улсын багтай хийж 3-0 харьцаагаар хожигдсон билээ.

Хэсгийн сүүлийн тоглолтоо маргааш Гуамын багтай хийнэ. 19 хүртэлх насны шигшээ багийн залуустаа амжилт хүсье.