О.Гүндэгмаа ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс "МӨНГӨН" медаль хүртлээ

Б.ГАНЗОРИГ
2019-11-10

Катар Улсын Доха хотод энэ сарын 05-ны өдрөөс эхлэн зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 25 метрийн спорт гар бууны төрөлд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа урьдчилсан буудлагадаа 4-р байраар шалгарч "TOKYO 2020" Олимпийн наадмын эрхээ авсан билээ. Тэгвэл финалын буудлагаа энэ сарын 8-нд хийж "Мөнгөн" медалийн эзэн боллоо.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа 1996 оны Атлантын “Алтан” олимпод анх 18 настайдаа оролцож, шагналт тавдугаар байрт шалгарснаасаа хойш “Сидней-2000”, “Афин-2004”, ”Бээжин-2008”, “Лондон-2012”, “Рио -2016”, “Токио-2020” гээд 7 дахь удаагаа олимпийн наадамд оролцох эрхээ аваад байна.