Японы мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сарын барилдаан кюүшюү башёгийн өчигдөр эхэллээ. Макүүчи зиндаанд зүүн жигүүрийг тэргүүлэх Их аварга Какүрюү М.Ананд өчигдөр комосүби Аояаматай барилдах байсан ч гэмтлийн улмаас барилдахгүй боллоо. Харин баруун жигүүрийг манлайлах их аварга Хакүхо М.Даваажаргал өчигдөр комосүби Хокүтофүжитэй барилдаж давснаар башёгийн эхний даваагаа авлаа. Өнөөдөр тэрбээр маэгеширагийн 1-ээс барилдах Даэйшотой барилдана
Мазүүчи зиндааны маэгаширагийн 4-т Тамаваши Б.Мөнх-Оргил эхний даваагаа мөн авсан бол маэгаширагийн 12-оос барилдах Ичиножёо А.Ичинноров гэмтлийн улмаас өнжсөн байна. Харин маэгаширагийн 15-оос барилдах Дайшохо Ч.Шижирбаяр өвдөг шороодсон байна.