Монголын шигшээ баг Мьянмарын шигшээд хожигдлоо

Б.ГАНЗОРИГ
2019-11-20

Монголын шигшээ баг 2022 оны ДАШТ, 2023 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатны “F” хэсгийн тав дахь тоглолтоо өчигдөр Мьянмарын талбайд болж 1-0 харьцаагаар Мьянмар баг хожлоо. Тоглолтын цорын ганц гоолыг 17 дахь минутад Мьянмарын шигшээ багийн хагас хамгаалагч Лайн Бо Бо хийжээ. 

“F” хэсгийн таван тоглолтын дараагаар Мьянмарын шигшээ баг 6 оноотой "F" хэсгийг дөрөвдүгээр байранд бичигдэж байгаа бол Монголын шигшээ баг 3 оноотой хэвээр тавдугаар байранд байна. Тус хэсгийг Японы баг тэргүүлж байгаа билээ.

Харин Монголын шигшээ багийн дараагийн тоглолтоо 2020 оны гуравдугаар сарын 26-нд Тажикстаны талбайд хийх юм.