Хакүхо М.Даваажаргал 10 дахь учраа бөхөө давлаа

Б.ГАНЗОРИГ
2019-11-21

Японы мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сарын барилдаан кюүшюү башёгийн 11 дэх өдрийн барилдаан өчигдөр боллоо. Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал маэгаширагийн 5-аас барилдах Рюдэнтэй барилдаж давснаар 10 даваа, 1 унаатай боллоо. Тэрбээр өнөөдөр комосүби Эндотой  барилдах бөгөөд башёг тэргүүлэгч хэвээр үлдлээ. Түүний араас хоёр унаатайгаар комосүби Асанояма байна.

Харин манай бөхчүүдээс маэгаширагийн 4-өөс Тамаваши Б.Мөнх-Оргил М-6 Оношотой барилдан давжээ. Тэрбээр 6 даваа, 5 унаатай болсон бол маэгаширагийн 15-аас барилдах Дайшохо Ч.Шижирбаяр М-10-аас барилдах Энотой барилдаж өвдөг шороодож 2 даваа,  9 унаатай боллоо.