Хөлбөмбөгийн ДАШТ-ий Н хэсгийн өөр нэг тоглолт болох Польш болон Сенегалын “тулаан” өнгөрсөн шөнө боллоо. Хэсгээс нэгээр боломжтой гэгдэж байсан Польшийн шигшээ баг энэхүү тоглолтод Африкийн төлөөлөл Сенегелд 2:1-ээр хожигдож, нээлтийн тоглолтод хожигдлоо.
Тоглолтын 37 дахь минутад Чонек өөрийнхөө хаалганд авто гоол оруулж, Япон тэргүүлж эхэлсэн. Харин 60 дахь минутад Ньянг нэгийг нэмж, Сенегел тэргүүллээ баталгаажуулжээ. Польшоос 86 дахь минутад Крыховяк нэр төрийн ганц гоол оруулсан байна. Ингэснээр Сенегалын шигшээ Японы хамтаар хэсгээ тэргүүлж эхэллээ.