“Арсенал” клубын хагас хамгаалагч Жек Уилшер Лондоны багийг орхихоор болсон байна. Тэрбээр “Би “Арсенал”-аас явна, миний гэрээ энэ сарын сүүлчээр дуусна. Би багийн удирдлагууд болон дасгалжуулагч Унаи Эмеритэй ярилцсан. Түүний дараа багаас явахаас өөр сонголт үлдээгүй гэдгийг ойлгосон” хэмээн өөрийн цахим хуудсандаа бичжээ.
Энэ жил 26 настай Англи залууг “Эвертона”, “Вест Хэм” болон “Вулверхэмптон” багууд сонирхож байгаа юм. Түүнээс гадна, Италийн “Ювентус” клуб авахаар хөөцөлдөж байгаа билээ.