Португал хожиж, Марокко нутаг буцна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-06-21

Хөлбөмбөгийн ДАШТ-ий хэсгийн хоёр дахь тоглолтууд болж байна. Өнгөрсөн шөнө Португалын шигшээ баг Мароккотой хэсгийн хоёр дахь тоглолтоо хийлээ. Европын Бразилчууд эхний тоглолтоо Испанитай тэнцсэн. Тэгвэл Африкийн багийн хувьд Иранд хожигдсон учраас энэ удаад заавал оноо салгах ёстой байсан.

Гэвч Португалын шигшээ тэдэнд боломж олголгүй 1:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр Португал 4 оноотой болж, хэсгээс гарах өндөр магадлалтай боллоо. Хэсгийн сүүлчийн тоглолтдоо Иранаас оноо салгаж дөнгөхөд л хасагдах шатанд шалгарна. Харин Марокко хоёр хожигдсон учир сүүлчийн тоглолтоос үл хамаарч хэсгээс гарах боломжгүй боллоо.

Харин энэ удаагийн тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг Роналдо 4 дэх минутад мөргөж оруулж, багтаа ялалт авчирсан. Тэрбээр эхний хоёр тоглолтын дараа 4 гоолтой болж, мэргэн буучийн жагсаалтыг ганцаараа тэргүүлж байна.