Хакүхо М.Даваажаргал давж, Какүрюү М.Ананд уналаа

Б.ГАНЗОРИГ
2020-01-13

Японы мэргэжлийн сүмо бөхийн 2020 оны эхний хацу башёгийн эхний өдрийн барилдаан өчигдөр боллоо. Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал комосүби Даэйшотой барилдаж эхний даваагаа авлаа. Харин 71 дэх их аварга Какүрюү М.Ананд меагаширагийн 1-ээс барилдах Эндотой барилдаж өвдөг шороодлоо. ХаринТамаваши Б.Мөнх-Оргил, Азүмарү С.Тодбилэг, Кирибаяма Б.Лхагвасүрэн нар өрсөлдөгч бөхөө давлаа.

Маргааш Хакүхо М.Даваажаргал меагаширагийн 1-ээс барилдах Эндотой барилдах бол Какүрюү М.Ананд комосүби Абитай барилдана.

 

Ёкокүно Хакухо М.Даваажаргал 1-0

Ёкокүно Какүрюү М.Ананд 0-1

Меагаширагийн 3 Тамаваши Б.Мөнх-Оргил 1-0

Меагаширагийн 15 Азүмарү С.Тодбилэг 1-0

Меагаширагийн 15 Кирибаяма Б.Лхагвасүрэн 1-0