Японы мэргэжлийн сүмо бөхийн 2020 оны эхний хацу башёгийн гурав дахь өдрийн барилдаан өчигдөр боллоо. Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал меагаширагийн 2-оос Хокүтофүжитэй барилдах байсан ч гэмтлийн улмаас башёг өнжихөөр боллоо. Харин 71 дэх их аварга Какүрюү М.Ананд меагаширагийн 1-ээс барилдах Миёогорютай барилдаж өвдөг шороодлоо. Тэрбээр 1 даваа гурван унаатай болж байгаа юм. Меагаширагийн 3-аас барилдах Тамаваши Б.Мөнх-Оргил, меагаширагийн 17-аас барилдах Кирибаяма Б.Лхагвасүрэн нар унаж хоёр даваа хоёр унаатай болсон бол меагаширагийн 15-аас барилдах Азүмарү С.Тодбилэг давж гурван даваа нэг унаатай боллоо.
Маргааш Какүрюү М.Ананд меагаширагийн 2-оос барилдах Митакэүмитэй барилдана.
Ёкокүно Хакүхо М.Даваажаргал 1-3
Ёкокүно Какүрюү М.Ананд 1-3
Меагаширагийн 3 Тамаваши Б.Мөнх-Оргил 2-2
Меагаширагийн 15 Азүмарү С.Тодбилэг 3-1
Меагаширагийн 17 Кирибаяма Б.Лхагвасүрэн 2-2