Э.Сумъяа, Ө.Пүрэвсүрэн, Х.Болортуяа нар алтан медалийн төлөө барилдана

Б.ГАНЗОРИГ
2020-01-25

Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри” тэмцээн ОХУ-ын Красноярск хотод хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 65, 79, 125, эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 68 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болов. Эмэгтэйчүүдийн 53 кг-д “Будапешт-2013” ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Э.Сумъяа, 62 кг-д 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Ө.Пүрэвсүрэн, “Poland Open”, Оросын цомын аварга ОУХМ Х.Болортуяа гэсэн гурван бүсгүй шигшээд шалгарч өнөөдөр алтан медалийн төлөө барилдахаар боллоо. Тэгвэл 57 кг-д ОУХМ А.Батцэцэг хүрэл, эрэгтэйчүүдийн 65 кг-д Б.Нямдорж, 79 кг-д Д.Батзул, эмэгтэйчүүдийн 53 кг-д ОУХМ ОУХМ Б.Болортуяа, Г.Отгонжаргал, Б.Хулан, 57 кг-д Б.Хонгорзул нар дагаж барилдана.