Германы Дюссельдорф хотноо жүдо бөхийн "Их дуулга" ангиллын тэмцээний гурав дахь өдрийн тэмцээний хэсгийн барилдаан 16:00 цагаас эхэлнэ. Өчигдөр эмэгтэй -78, +78, эрэгтэй -90 кг, -100 кг, +100 кг жингийн барилдаанууд болно.
Өнөөдөр манайхаас 6 бөх барилдах бөгөөд эмэгтэй -78 кг жинд О.Мөнхцэцэг В хэсэгт орсон бол эхний тойрогтоо Италийн бөх Валериа Ферраритэй барилдаж ялсан бөгөөд дараагийн тойрогтоо В хэсгийг тэргүүлсэн Францийн бөх Фанни Эстелли Посвитетэй барилдаж ялагдаж тэмцээнээ өндөрлүүллээ. Харин +78 кг жинд Э.Гандиймаа эхний тойрогтоо хийлж хоёрдугаар тойрогт D хэсгийг тэргүүлэх Азербэйжаны бөх Иряна Киндзаярскид ялагдаж мөн барилдаанаа өндөрлүүллээ.
Эрэгтэй -90 кг жинд О.Алтанбагана А хэсэгт орж эхний тойрогтоо эзэн орны тамирчин болох Германы бөх Льюс Майтай барилдаж базари үнэлгээгээр ялсан бөгөөд хоёрдугаар тойрогт Чехийн Дэвид Кламмертэд цэвэр ялагдлаа.
Эрэгтэй -100 кг жинд Л.Отгонбаатар D хэсгийг тэргүүлж байгаа бөгөөд эхний тойрогтоо хийлж дараагийн тойрогт Унгарын базари үнэлгээгээр ялсан ч дараагийн тойрогтоо Узбекстаны бөх Хуррамовед торгуулиар ялагдлаа.
Эрэгтэй +100 кг жинд манайхаас хоёр бөх барилдах бөгөөд А хэсэгт О.Цэцэнцэнгэл эхний тойрогтоо хийлж дараагийн тойрогт БНСУ-ын бөх Ким Минжонгтой барилдаж нэмэлт цагт ялдал хүлээлээ. Харин Б.Тэмүүлэн D хэсэгт орж, эхний тойрогтоо хийлж дараагийн тойрогт Австрийн бөхийг базари үнэлгээгээр ялсан ч дараагийн тойрогтоо Унгарын бөхөд цэвэр ялагдаж тэмцээнээ өндөрлүүллээ.
Ингээд манайх тамирчид Дюссельдорфоос дөрвөн хүрэл медальтай боллоо.