Дэлхийн аваргад нэг өдөр 14 гоол орж, 1990 оны амжилтыг давтлаа

O.Admin
2018-06-25

Дэлхийн аваргын хүрээнд өчигдөр гурван тоглолт болоход нийтдээ 14 гоол орлоо. Английн шигшээ Панамыг 6:1ээр бутниргэж,  Японы баг Сенегалтай 2:2-оор тэнцэж, Колумбийн шигшээ Польшийг 3:0-дэж, нутаг буцаахаар болсон.
 

Тэгвэл дэлхийн аваргад нэг өдөр ийм олон гоол орсон тохиолдол 28 жилийн дараа л давтагдаж байгаа аж. Хамгийн сүүлд 1990 онд л нэг өдрийн гурван тоглолтод 14 гоол орж байжээ. Дашрамд дурьдахад, энэ статистикийг гурван тоглолттой өдрийн үр дүнгээр тооцож байгаа гэдгийг мартаж болохгүй. Өнөөдрөөс хэсэгт нэг өдөр 4 тоглолт болно.