Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн улирлын тэмцээн явагдаж байгаа билээ. Сар гаран хугацааны дараа улирлын тоглолт дуусч плэйоффын тоглолт эхлэх билээ. Тэгвэл өнгөрсөн сар буюу хоёрдугаар сарын өрнөд бүсийн шилдэг тоглогчоор Лос Анжелес Лейкэрс багийн тоглогч Леброн Жеймс шалгарчээ. Тэрбээр 10 тоглолтод оролцсон бөгөөд 26 оноо, 8.1 самбар, 10.1 дамжуулалтыг гүйцэтгэжээ. Харин дорнод бүсийн шилдгээр Бостон Селтикс багийн тоглогч Жейсон Тэйтум шалгарлаа. Тэрбээр өнгөрсөн сард нийт 12 тоглолтод оролцож 30:7 оноо, 7.9 самбар, 3.2 дамжуулалтыг үзүүлжээ.