“Vitality running world cup” гүйлтийн онлайн тэмцээн үргэлжилж байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-03-09

Vitality running world cup” олон улсын гүйлтийн тэмцээн энэ сарын 5-ны өдөр эхэлж, онлайн хэлбэрээр үргэлжилж байна. Одоогоор дэлхийн 170 гаруй орны тамирчид оролцож байгаа бөгөөд Монгол Улс 14 дүгээр байранд жагсаж байгаа аж. Тус тэмцээнд оролцохын тулд заавал мэргэжлийн тамирчин байх албагүй бөгөөд 30 минутад гурван километр гүйх чадвартай хэн хүнд уг тэмцээн нээлттэй юм байна. Тэмцээнд онлайнаар оролцох бөгөөд Run world cup аппликэйшн ашиглан бүртгүүлж, гүйсэн километрээ тэмдэглүүлэх боломжтой.  Оролцогчдын гүйсэн гурван километр тутам нь НҮБ-ын Хүүхдийн сан Юнисеф-т сүрьеэгийн эсрэг нэг тун ванкин болж хандивлагдах юм.  Тэмцээн энэ сарын 12-ны өдрийг хүртэл үргэлжлэх аж.