Хакүхо: Өдөр өдрөөр нүдэнд маань дасч байна

Б.ГАНЗОРИГ
2020-03-12

Японы мэргэжлийн сүмо бөхийн хаврын башё буюу гуравдугаар сарын башё дөрөв дэх өдрөө өчигдөр үргэлжиллээ.

Хаврын башёд мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал меагаширагийн 2-оос  барилдах Окиномитэй барилдаж давснаар дөрөв дэх учраа бөхөө өвдөг шороодууллаа. Өчигдөр түүний төрсөн өдөр тохиосон бөгөөд түүнийг гарахад сурвалжлагч "Үзэгчгүй башё ямар байна вэ?" гэхэд Хакүхо аварга "Өдөр өдрөөр нүдэнд маань дасч байна" хэмээн хариулсан байна. Тус тэмцээн шинэ коронавирусийн халдвараас болж анх удаа үзэгчгүйгээр зохион байгуулагдаж байгаа юм. Харин 71 дэх их аварга Какүрюү М.Ананд меагаширагийн 1-ээс  барилдах Такаясүтэй барилдан давснаар 3 даваа 1 унаатай боллоо.

Өнөөдөр Какүрюү М.Ананд меагаширагийн 3-аас  барилдах Ютакаяматай барилдах бол Хакүхо М.Даваажаргал меагаширагийн 2-оос  барилдах Токүшорютэй барилдана.

Бусад бөхчүүд

Ёкокүно Хакүхо М.Даваажаргал 4-0

Ёкокүно Какүрюү М.Ананд 3-1

Меагаширагийн 7 Тамаваши Б.Мөнх-Оргил 1-3

Меагаширагийн 8 Кирибаяма Б.Лхагвасүрэн 2-2

Меагаширагийн 16 Азүмарү С.Тодбилэг 3-1

Сэдвүүд :