"Юта Жазз" багийн тоглогчид дасгалжуулагч, арын алба нийлсэн нийт 58 хүнээс коронавирусийн шинжилгээ авсан ажээ. Тус шинжилгээний хариунд Донован Митчелл, Рүди Гоберт хоёрын шинжилгээний хариу эерэг буюу коронавирусийн халдвартай хэмээн гарсны улмаас NBA-ын зүгээс 30 хоног хугацаатай бүх тоглолтуудыг цуцаллаа. 30 хоногийн дараа нөхцөл байдлаас шалтгаалж үргэлжлүүлэх эсэхээ шийдэхээр болсон байна.