Какарю өвдөг шороодлоо

Б.ГАНЗОРИГ
2020-03-14

Японы мэргэжлийн сүмо бөхийн хаврын башё буюу гуравдугаар сарын башё зургаа дахь өдрөө өчигдөр үргэлжиллээ. Тус тэмцээн шинэ коронавирусийн халдвар болж анх удаа үзэгчгүйгээр зохион байгуулахаар болсноо билээ.

Хаврын башёд мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал меагаширагийн 3-аас  барилдах Ютакаяматай барилдаж давснаар зургаа дахь учраа бөхөө өвдөг шороодууллаа. Харин 71 дэх их аварга Какүрюү М.Ананд меагаширагийн 2-оос  барилдах Токүшорютэй барилдан өвдөг шорооджээ. Тэрбээр хоёр дахь өдөр мөн өвдөг шороодоод байсан бөгөөд 4 даваа 2 унаатай боллоо.

Одоогоор тус башёг Ёкозүна Хакүхо М.Даваажаргал, меагаширагийн 3-аас  барилдах Митакэүми, меагаширагийн 13-аас  барилдах Аояама нар башёг нэг унаагүйгээр тэргүүлж байна.

Өнөөдөр Какүрюү М.Ананд меагаширагийн 4-өөс  барилдах Энхотой барилдах бол Хакүхо М.Даваажаргал башёг нэг ч унаагүйгээр тэргүүлж байгаа меагаширагийн 3-аас  барилдах Митакэүмитэй барилдана.

Бусад бөхчүүд

Ёкозүно Хакүхо М.Даваажаргал 6-0

Ёкозүно Какүрюү М.Ананд 4-2

Меагаширагийн 7 Тамаваши Б.Мөнх-Оргил 1-5

Меагаширагийн 8 Кирибаяма Б.Лхагвасүрэн 4-2

Меагаширагийн 16 Азүмарү С.Тодбилэг 3-3