Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу ЗГХА-БТСГ 3-р сарын 30-ныг дуустал жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй эмэгтэй ажилтнууддаа гэрээсээ ажиллах нөхцөл боломжоор хангаж, цалинтай чөлөө олгон, хариуцлагатай жижүүрийн хуваарь гарган өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.
Мөн байгууллага буюу Спортын төв ордны бүх хэсэгт 7 хоног бүр ариутгал, халдваргүйжүүлэлт хийлгэж байгаа юм.
Иргэд та бүхэн амны хаалтаа тогтмол зүүж, хувийн ариун цэврээ сайтар сахин, олон нийтийн газраар явахгүй байж “covid-19” цар тахлаас өөрийгөө болон бусдыг хамгаалахыг уриалж байна.