Хакүхо М.Даваажаргал башёг ганцаар тэргүүлж эхэллээ

Б.ГАНЗОРИГ
2020-03-15

Японы мэргэжлийн сүмо бөхийн хаврын башё буюу гуравдугаар сарын башё долоо дахь өдрөө өчигдөр үргэлжиллээ. Тус тэмцээн шинэ коронавирусийн халдвар болж анх удаа үзэгчгүйгээр зохион байгуулахаар болсноо билээ.

Хаврын башёд мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал меагаширагийн 3-аас барилдах Митакэүмитэй барилдаж давснаар долоо дахь учраа бөхөө өвдөг шороодууллаа. Харин 71 дэх их аварга Какүрюү М.Ананд меагаширагийн 4-өөс барилдах Энхотой барилдан давжээ. Тэрбээр 5 даваа 2 унаатай боллоо.

Одоогоор тус башёг Ёкозүна Хакүхо М.Даваажаргал ганцаар башёг тэргүүлж байгаа бол секиваки Асанояма, меагаширагийн 3-аас  барилдах Митакэүми, меагаширагийн 9-өөс  барилдах Таканоши, меагаширагийн 11-ээс  барилдах Чиёотайрю. меагаширагийн 13-аас  барилдах Аояама нар башёг нэг унаатайгаар араас нь нэхэж байна.

Өнөөдөр Какүрюү М.Ананд меагаширагийн 3-аас барилдах Митакэүмитэй барилдах бол Хакүхо М.Даваажаргал тэргүүлж байгаа меагаширагийн 4-өөс барилдах Абитэй барилдана.

Бусад бөхчүүд

Ёкозүно Хакүхо М.Даваажаргал 7-0

Ёкозүно Какүрюү М.Ананд 5-2

Меагаширагийн 7 Тамаваши Б.Мөнх-Оргил 2-5

Меагаширагийн 8 Кирибаяма Б.Лхагвасүрэн 4-3

Меагаширагийн 16 Азүмарү С.Тодбилэг 4-3

Сэдвүүд :